Монголд хөрөнгийн зах зээл бий болоод 30 жил болж буй хэдий ч уламжлалт санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс цааш гарч хөгжөөгүй байгаа нь “Апекс капитал” компанийн хөрөнгө оруулагч, баг хамт олон тус зах зээлд өөрсдийн нөөц, цаг хугацаагаа зарцуулахаар шийдвэрлэж анх үйл ажиллагаа эхэлсэн.
Бид хөрөнгө оруулагч, харилцагчиддаа Монголын төдийгүй дэлхийн үсрэнгүй хөгжиж буй салбаруудад оновчтой, түргэн шуурхай хөрөнгө оруулалт хийн ашиг хүртэж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслахаар мэргэжлийн стандартыг барин, тасралтгүй ажиллаж байна.
Техник технологийн хөгжлийн давуу талаар Та бид хаана амьдарч, юу хийдгээс үл хамаарч хөрөнгө оруулалтын нөхцөл боломж илүү хялбар, хямд болсон ч зөв сонголт хийж, эрсдэлээ бууруулахад мэргэжлийн багийн тусламж зайлшгүй хэвээр, иймээс Та “Апекс капитал”-ын баг, хамт олонтой ойр байгаарай, бид танд тусалж, хамт хөгжиж урагшлахдаа үргэлж баяртай байх болно.
Б.Лхамдолгор
Гүйцэтгэх захирал, Апекс Капитал ҮЦК
