НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэхүү “Үнэт цаасны арилжааны данс нээх гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-г Монгол Улсын Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны клирингийн журам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмыг тус тус үндэслэн,
НЭГ ТАЛААС брокер, дилер, клирингийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох “АПЕКС
КАПИТАЛ ҮЦК” ХХК /цаашид “ҮЦК” гэх/
НӨГӨӨ ТАЛААС талаас Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд/улсын иргэн болох ЖАВХЛАН овогтой ОЮУНБИЛЭГ /цаашид “Харилцагч” гэх/ нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараах нэр томъёог утгаар ойлгоно. Үүнд:
2.1 “ҮЦК” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий, өөрийн болон харилцагчийн үнэт цаасны данс, төлбөр тооцооны бүртгэлийг хөтөлж, мөнгөн төлбөрийн шилжүүлгийн үүргийг гүйцэтгэх Клирингийн гишүүн хуулийн этгээд “АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК-г;
2.2 “Харилцагч” гэж энэхүү гэрээний дагуу ҮЦК-д үнэт цаас худалдах худалдан авахтай холбоотой зуучлалын болон мөнгөн төлбөрийн шилжүүлгийн үйлчилгээг авах зорилготойгоор арилжааны данс нээлгэж буй иргэн хуулийн этгээд буюу 1.1-т нэрлэсэн этгээдийг;
2.3 “Арилжааны данс” гэж харилцагчийн үнэт цаасны бүртгэлийг хийлгэх зорилгоор ҮЦТХТ-д нээлгэх дансыг;
2.4 “Номинал данс” гэж харилцагчийн үнэт цаасны арилжааны м нг н т лб рийг гүйцэтгэх зорилгоор арилжааны банкинд нээлгэсэн клирингийн гишүүний нэр дээрх дансыг;
2.5 “Брокер” гэж Үнэт цаас худалдах худалдан авахад зуучлалын үйлчилгээг ҮЦК-ийн нэрийн өмнөөс харилцагчид үзүүлэх ҮЦК- ийн мэргэжилтэн
2.6 “Арилжааны платформ” гэж ҮЦК-ийн эзэмшил бүхий Монголын хөрөнгийн биржийн арилжаанд цахимаар шууд оролцох боломжтой “Apex trader”
2.7 “Маржин” гэж харилцагчаас үнэт цаас худалдан авахаар ҮЦК- д тусгайлан нээлгэсэн арилжааны дансанд байршуулсан урьдчилгаа төлбөрийг;
ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
3.1 Энэхүү гэрээгээр Харилцагч нь
- Арилжааны болон номинал данс нээх,
- Үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах,
- Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөрийн үүргийг ҮЦК-аар гүйцэтгүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино
3.2 ҮЦК нь энэхүү гэрээ болон харилцагчийн бөглөсөн анкетыг үндэслэн Харилцагчид үнэт цаасны төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр номинал данс нээнэ. Харилцагчийн арилжааны данс нь төгрөгийн данс байна.
3.3 Харилцагч нь өөрийн биеэр ирж эсхүл ҮЦК-ийн арилжааны платформоор дамжуулан дотоодын зах зээл дээрээс үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээг авна.
3.4 ҮЦК нь үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ “Арилжаа төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн баталсан Үнэт цаасны клирингийн журамд заасны дагуу харилцагчаас ирүүлсэн даалгаврыг үндэслэн мөнгөн төлбөрийн шилжүүлгийг хийж гүйцэтгэнэ.
3.5 Энэхүү гэрээ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа T+2 горим, DVP зарчимд шилжиж буйтай холбоотойгоор шинэчлэгдэн байгуулагдаж байгаа бөгөөд уг систем нь Монгол Улсад анхлан хөгжиж байгаа тул гэрээг хэрэгжүүлэх явцад шинээр үүсэх харилцаа, эрсдэл, нөхцөлийг зохицуулах зорилгоор Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
ДӨРӨВ. ХАРИЛЦАГЧИЙН АРИЛЖААНЫ ДАНСНЫ ХУРААМЖ, ШИМТГЭЛ,
ГҮЙЛГЭЭ
4.1 Харилцагчийн арилжааны данс нээлгэх хураамж 5,000 төгрөг байна. Данс хөтөлсний хураамж жилийн 2000 төгрөг байна.
4.2 Энгийн хувьцааны арилжааны зуучлалын шимтгэл 1% байна. Энэхүү шимтгэлд арилжаатай холбоотой бусад байгууллагын шимтгэл багтсан болно.
4.3 Харилцагчийн хийсэн арилжааны үнийн дүн болон түүнд холбогдох арилжааны шимтгэлийг тухай бүр ҮЦК тооцож, харилцагчийн данснаас суутган авна.
4.4 Харилцагч арилжааны дансанд орлого хийхдээ заавал өөрийн нэрийн данснаас шилжүүлгийг хийнэ.
Банкны нэр: Хаан банк
Дансны нэр: Апекс Капитал ҮЦК
Дансны дугаар: 5115 085 707
Гүйлгээний утга: Овог, нэр, регистрийн дугаар /заавал бичнэ/
4.5 Харилцагч зарлага гаргах тохиолдолд биечлэн болон цахим системээр дамжуулан зөвхөн өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд хүлээн авахаар хүсэлт гаргах бөгөөд ҮЦК түүнийг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр холбогдох гүйлгээг хийнэ.
4.6 Харилцагч зарлагын гүйлгээ хийх шимтгэл 500 төгрөг байна.
ТАВ. ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
5.1 Харилцагч цахимаар мэдээллээ үнэн зөв бөглөж, данс нээлгэх гэрээтэй танилцаж зөвшөөрсөн товчийг дарсан нь энэхүү гэрээнд гарын үсэг зурсанд тооцогдоно.
5.2 Харилцагчийн “Цахим данс” системд оруулсан өгөгдөл, нууц кодууд, илгээсэн гар утасны мессеж, цахим шуудан /и-мэйл/ нь харилцагч өөрөө ҮЦК-д хандан гаргасан хүсэлт, захиалгын гэрээ, мөнгө хүсэх өргөдөл, төлбөр тооцооны баримтад зурсан гарын үсэг, санхүүгийн болон бусад тамга, тэмдэгтэй нэгэн адил тооцогдоно.
ЗУРГАА. ЗАХИАЛГА ӨГӨХ
6.1 Харилцагч захиалга өгөхдөө Арилжааны платформоор, биечлэн эсвэл бүртгэлтэй цахим шуудангаар өгөх боломжтой.
6.2 Харилцагч цахим шуудангаар захиалга өгөх бол ҮЦК-ийн broker@apex.mn хаяг уруу захиалгаа илгээнэ.
6.3 Цахим шуудангаар захиалга өгөхдөө харилцагч нь үнэт цаасны код, захиалгын төрөл, тоо ширхэг, худалдах эсвэл худалдан авах үнэ, захиалгын хүчинтэй хугацаа зэргийг заавал тусгасан байна.
ДОЛОО. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
7.1 ҮЦК-ийн эрх
7.1.1 Харилцагчийн мэдээлэл алдаатай, харилцагчийн бичиг баримт нь шаардлага хангаагүй тохиолдолд данс нээхээс татгалзах эрхтэй.
7.1.2 Хураамж, шимтгэлийг ҮЦК нь дангаар өөрчлөх эрхтэй бөгөөд ийнхүү өөрчлөлт хийхдээ хууль тогтоомж, эрх бүхий этгээдээс баталсан дүрэм журамд нийцүүлэн, харилцагчид хохиролгүй байхыг чухалчлан үзнэ.
7.1.3 Харилцагчийн гүйлгээг зөвхөн тухайн харилцагч өөрийн биеэр ирж өгсөн, эсхүл бүртгэлтэй цахим шуудангаар өгсөн захиалгыг үндэслэн хийнэ.
7.1.4 ҮЦК нь харилцагчийн буруугаас алдаатай хийгдсэн захиалга, арилжааг залруулах үүргийг ҮЦК хүлээхгүй бөгөөд уг үйлдлээс үүдэн гарах аливаа эрсдэл, учирсан хохирлыг хариуцахгүй.
7.1.5 Харилцагчийн маржин болон арилжааны дансанд байршуулсан дүн арилжаа хийхэд хангалтгүй тохиолдолд ҮЦК нэмж байршуулахыг шаардах, шаардлагатай бол захиалгыг хүлээн авахгүй ба, цуцлах эрхтэй.
7.1.6 Арилжааны шимтгэл болон дансны шимтгэлийг харилцагчийн арилжааны данснаас суутган авах эрхтэй.
7.1.7 Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулах, харилцагчаас нэмэлт мэдээлэл шаардах, сэжигтэй гүйлгээ гэж үзсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
7.1.8 Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг харилцагчаас шаардах эрхтэй.
7.1.9 Хууль болон гэрээнд заасан бусад эрх.
7.2 ҮЦК-ийн үүрэг
7.2.1 Харилцагчийн арилжааны данс болон төлбөр тооцооны бүртгэлийг алдаагүй үнэн зөв хөтөлж, бүртгэх.
7.2.2 Харилцагчид үйлчилгээний нөхцөл, зааврын талаар мэдээлэл өгөх.
7.2.3 ҮЦК нь хууль, журмын дагуу харилцагчийн номинал болон арилжааны дансыг нээж, дансны мэдээлэл, хувийн нууцыг хадгалах, брокероор дамжуулан өгсөн захиалга, гүйлгээг цаг хугацаанд нь захиалга өгсөн дарааллын дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ
7.2.4 Харилцагчийн хувийн мэдээлэл, дансны мэдээллийг нууцалж, эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.
7.2.5 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, эрх бүхий байгууллагаас баталсан бусад дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй.
7.2.6 Хууль болон гэрээнд заасан бусад үүрэг.
7.3 Харилцагчийн эрх
7.3.1 Харилцагч арилжааны дансны хуулгыг цахимаар болон биечлэн авахаас гадна, бүртгэлд зөрүү үүссэн тохиолдолд цаг тухайд нь мэдэгдэж тайлбар авах, зөрүүтэй мэдээллийг засуулах эрхтэй.
7.3.2 Харилцагч нь арилжаанд оролцох заавар, хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг ҮЦК-аас авах эрхтэй.
7.3.3 Хууль болон гэрээнд заасан бусад эрх.
7.4 Харилцагчийн үүрэг
7.4.1 Харилцагч арилжааны данс нээлгэхдээ ҮЦК-ийн шаардсан бичиг баримт болон анкетын мэдээллээ бүрэн бөгөөд үнэн зөв бөглөж, бүрдүүлж өгнө.
7.4.2 ҮЦК-д гаргаж өгснөөр бүртгүүлсэн харилцагчийн мэдээлэл, баримт бичигт орсон аливаа өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр шинэчилж өгнө. Өөрчлөлт орсон мэдээллийг шинэчлэн өгөөгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг харилцагч өөрөө хүлээнэ.
7.4.3 Харилцагч нь арилжаа хийхээр гаргасан өөрийн шийдвэрээс үүсэх аливаа эрсдэл, алдагдал, хохирлыг бүрэн хариуцна.
7.4.4 Харилцагч арилжааны мөнгөн хөрөнгийг номинал дансанд шилжүүлэхдээ өөрийн нэр дээрх данснаас шилжүүлгийг хийнэ.
7.4.5 Харилцагч үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг цахим системээр дамжуулан өгөхөөс гадна биечлэн болон өөрийн бүртгэлтэй цахим шуудангаар дамжуулан өгч болно.
7.4.6 Цахим үйлчилгээг авахтай холбоотой ҮЦК-иас өгсөн заавар, , хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг болон цахим шуудангаар хүлээн авсан мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Хэрэв эдгээр мэдээллээ бусдад алдсан, ашиглуулсан, эсхүл тийнхүү ашиглуулах боломж олгосноос үүссэн үр дагаврыг харилцагч бүрэн хариуцна.
7.4.7 Цахимаар арилжаа хийх явцад харилцагч өөрийн алдаатай шивэлт хийх, үнийн дүн, ханш тоо ширхэг зэргийг буруу оруулж тухайн захиалга биржид бүртгэгдэж биелсэн тохиолдолд буцаах боломжгүй бөгөөд үүнээс гарах алдагдлыг ҮЦК хариуцахгүй.
7.4.8 Хууль болон гэрээнд заасан бусад үүрэг.
НАЙМ. МАРЖИНТАЙ АРИЛЖАА
8.1 Харилцагч нь эрсдэлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр маржинтай арилжаа хийж болох бөгөөд маржингийн хэмжээг ҮЦК тодорхойлно.
8.2 Маржинтай арилжаа хийх үед харилцагч ҮЦК-аас тодорхойлсон маржинг Т+0 өдөр, үлдсэн төлбөрийг Т+1 өдрийн 16 цагаас өмнө тус тус ҮЦК-ийн нэр дээрх номинал дансанд байршуулах үүрэг хүлээнэ.
8.3 Харилцагч гэрээний 8.2-т заасан үлдсэн төлбөрийг хугацаандаа байршуулаагүй тохиолдолд ҮЦК тухайн захиалга өгсөн үнэт цаасыг өөрийн нэр дээр худалдан авах бөгөөд ийнхүү худалдан авалт хийхдээ харилцагчийн урьдчилан байршуулсан маржинийн төлбөрийг ашиглах эрхтэй.
8.4 ҮЦК нь энэхүү гэрээний 8.3 дахь хэсэгт заасан харилцагчийн маржины төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан борлуулсны дараа буцаан олгоно. Маржины төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс ханшийн зөрүүтэйгээр ҮЦК худалдан борлуулсан бол энэхүү алдагдлыг харилцагч хариуцна.
8.5 ҮЦК нь харилцагчийн маржингийн хэмжээг тодорхойлох зорилгоор харилцагчийн идэвхтэй ашигладаг харилцах дансны сүүлийн нэг жилийн хуулга, харилцагч хуулийн этгээд бол сүүлийн улирлын санхүүгийн баталгаажуулсан тайланг тус тус нэмж шаардана.
8.6 Маржинтай арилжааг зөвхөн ҮЦК-аас зөвшөөрөгдсөн үнэт цаасны хувьд хийнэ.
ЕС. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
9.1 Дараах тохиолдолд энэхүү гэрээг аль нэг талын санаачлагаар цуцална. Үүнд:
9.1.1 Харилцагч нь төлбөрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг төлөөгүй;
9.1.2 Энэхүү гэрээ нь гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжтой зөрчилдсөн, энэхүү гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор ҮЦКийн үйл ажиллагаанд ноцтой хохирол үзүүлэх нөхцөл байдал бий болсон;
9.1.3 Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, үл биелүүлсэн;
9.1.4 ҮЦК нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлж чадахгүй болсон, цаашид биелүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
9.1.5 Харилцагч нь хуулийн этгээд бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;
9.1.6 Харилцагчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хууль бус болох нь тогтоогдсон, харилцагч, түүний удирдлага, ажилтан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмждэг буюу санхүүжүүлдэг, тухайн мөнгөн хөрөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилготой болох нь тогтоогдсон;
9.1.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна.
9.2 Энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Талууд нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Гэрээний хавсралт, нэмэлт өөрчлөлт нь хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.
АРАВ. БУСАД ЗҮЙЛ
10.1 Энэхүү гэрээний аль нэг зүйл заалт хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бусад тооцогдох нь гэрээний бусад зүйл, хэсэг, заалтад нөлөөлөхгүй.
10.2 Энэхүү гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.
10.3 Энэхүү гэрээг монгол хэл дээр 2 эх хувь үйлдсэн бөгөөд хувь бүр ижил хүчинтэй.
10.4 Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад Талуудын хооронд үүссэн үл ойлголцлыг аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ. Ийнхүү маргааныг шийдвэрлэж чадахгүй талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.