Өвлийн улирал ч гадагшаа гарахад хүйтэн жавартай, хальтаргаа гулгаатай гээд л хэцүү шүү. Энэ үед бүгдээрээ л гэр бүлээрээ хөдөө салхинд гарч, найзуудтайгаа аялаж, дулаан орноор зугаалж өнгөрөөсөн дурсамжаа эргэн харж дулаацахын зэрэгцээ дараа жил хаашаа яаж аялах талаараа бодон мөнгөний гахайндаа мөнгөө хуримтлуулан суугаа байх. Гэвч төгрөг үнэгүйдэж таны хэрэглээний зардал өсөхөөс гадна, аялалд хэтэрхий их мөнгө төсөвлөх шаардлагатай болсон энэ үед та бүхэндээ эртнээс хэрэгжүүлж болох гоё санаа хэлж өгье.