-
23. Гадаад арилжаанд оролцож авсан хувьцааны түүх, багц зэрэг apex trader дээр харагдах уу? Уг апп-аар дамжуулан гадаад арилжаа хийх боломжтой юу?
Одоогоор апп дээр шинэчлэлт хийж байгаа бөгөөд энэ онд багтан гадаад арилжааны багц зэрэг функц апп дээр нэмэгдэх болно. Апп-аар зөвхөн дотоод арилжааг л харилцагч өөрөө хийх боломжтой.
-
22. Бүртгүүлээд шууд дансаа цэнэглэж болох уу?
Болохгүй. Данс 2-3 ажлын хоногт үүсэх тул үүний дараа дансаа цэнэглэх хэрэгтэй.
-
21. Өгсөн захиалга биелсэн эсэхийг яаж мэдэх вэ?
Апп-ын үлдэгдэл хэсгийн хүлээгдэж буй дээр дарж орно. Хэрэв таны захиалга хараахан биелээгүй бол уг хэсэгт байх юм.
-
20. Данс нээхдээ банкны мэдээлэл дээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг оруулж болох уу?
Болохгүй. Зөвхөн таны нэр дээрх банкны данс байх ёстой.
-
19. Насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэж болох уу?
Боломжтой. Та бүртгүүлэх явцдаа хүүхэд эсэх гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.
-
18. Ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?
Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл дээр гарын үсэг зурснаар авах боломжтой байдаг бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.
-
17. Үнэт цаасны данснаасаа мөнгөө хэрхэн гаргах вэ?
Данс цэнэглэсэн мөнгөө гаргах бол та профайл хэсгийн мөнгө хүсэх өргөдөл дээр дарж( хоёрдогч арилжааны) хүсэлтээ илгээнэ үү.
-
16. Хувьцаа зарсан мөнгө нь орж ирэхгүй байна?
Арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явах бөгөөд энэ нь та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа таны данс руу мөнгө нь орно гэсэн үг.
-
15. Арилжааг хэдээс хэдэн цагийн хооронд хийж болох вэ?
Монголын хөрөнгийн биржийн арилжаа 10:00-13:00 цагийн хооронд үргэлжилдэг.
-
14. Дансаа цэнэглэх үедээ гүйлгээний утгаа буруу бичсэн бол яах вэ? Төлбөр нь орох уу?
Таны үнэт цаасны данс цэнэглэгдэхгүй. Иймээс гүйлгээний утгаа сайтар шалгаж хийнэ үү. Хэрэв алдаатай оруулсан бол лавлах утсаар холбогдож залруулаарай.