-
13. Дээрх буруу оруулсан мэдээллээ засуулах боломжтой юу?
Боломжтой.
-
12. Бүртгүүлээд удсан боловч данс нээгдэхгүй байна?
Та бүртгэлээ хийж байхдаа ямар нэг мэдээллээ алдаатай оруулсан байж болно. Аль эсвэл данс нээх төлбөрөө амжилттай төлөөгүй байж болох юм.
-
11. Данс нээгдэх процессыг хурдасгаж болох уу?
Данс систем дээр таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу үүсдэг тул гаднаас нөлөөлөх боломжгүй байдаг.
-
10. Өөрийн мөнгөн хөрөнгийг удирдуулж хөрөнгө оруулалт хийлгэж болох уу?
Боломжгүй.
-
9. Арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авах уу?
Үгүй. Зөвхөн авах зарах захиалга биелсэн бол шимтгэл авагдана.
-
8. Гадаад арилжаанд ороход яах хэрэгтэй вэ?
Онлайнаар дансаа нээх бөгөөд тусдаа өөр данс нээх шаардлагагүй. Харин гадаад арилжааны гэрээг байгуулах хэрэгтэй.
-
7. Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашиг аль данс руу ордог вэ?
Хүүхдийн мөнгө авдаг данс уруу орсон байх тохиолдол байдаг. Апп-дээр бүртгэлтэй данснаас гадна уг дансаа шалгаж үзэх хэрэгтэй.
-
6. Одоо данс нээлээ гэхэд хэзээ 1072 бүртгэгдэх вэ, хэзээ ногдол ашиг нь орох вэ?
1072 хувьцаа системээр автоматаар бүртгэгддэг бөгөөд тодорхой мэдэх боломжгүй. Ойролцоогоор 2 долоо хонодог. Үүний дараа ногдол ашиг нь орох бөгөөд ҮЦТХТ-өөс ногдол ашиг шилжүүлнэ.
-
5. 1072 хувьцааны ногдол ашиг ороогүй бол яах вэ?
Та дансаа нээхдээ банкны мэдээллээ буруу оруулсан байж болно. Аль эсвэл өмнө нь өөр ҮЦК дээр данс нээлгэсэн байж болох юм. Та үнэт цаасны данстай эсэхээ https://net.schcd.mn/registration/ холбоосоор орж шалгах боломжтой.
-
4. Бүртгүүлэх явцад цээж зураг орохгүй байвал яах вэ?
Та өөр утаснаас эсвэл вебээр оролдож үзээрэй.